Эцэг
эхчүүд та бүхэн үлгэрийн ном уншиж өгөх шинэ арга барилын талаар доорх
зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Үлгэрийн ном хэрхэн уншиж өгч байгаагаас шалтгаалан
хүүхдийн тань ярих чадвар ихээхэн хамаардаг аж. Унших арга барилдаа бяцхан
өөрчлөлт оруулахад л том нөлөө үзүүлдэг нь батлагдсан байна шүү.
Зааж
унших арга: Хүүхэддээ ном уншиж өгч байхдаа цаасан дээрх үг үсгийн зааж, том
үсэгт анхаарал хандуулж, яаж зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэйгээр уншиж
байгаагаа харуулах хэрэгтэй.
Яагаад
ингэх хэрэгтэй гэж? АНУ-ын Охайо мужийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар
цэцэрлэгтээ энэ арга барилаар ном уншуулж байсан
хүүхдүүд ингэж заалгаагүй бусдаасаа сургуульд ороод уншиж,
бичиж сурах чадвараараа хамаагүй илүү байгаа нь ажиглагджээ.
Үлгэрийн
номынхоо үг үсгүүд рүү зааж унших нь нэг их хичээл зүтгэл шаардахгүй ажил
мөртлөө ийм том нөлөө үзүүлж чаддаг нь гайхалтай. Энэхүү судалгаа нь 85 ангийн
300 гаруй хүүхдйиг хамарсан бөгөөд тэднийг хоёр групт хувааж 30 долоо хоногийн
уншлагын хөтөлбөрт хамруулсан аж.
Хэрэв
та хүүхдийнхээ анхаарлыг үйл явдлаас нь гадна үг үсгүүд рүү хандуулж чадвал
дараа нь тэдгээр үсгүүдээ амархан таньж, хурдан цээжлэх нь аргагүй юм. Гэхдээ
үүнээс гадна ийм арга барилаар үлгэрээ сонсдог байсан хүүхдүүд текстийн өрнөл,
үйл явдлыг илүү сайн ойлгож байсан аж.
Зааж
унших арга хүүхдийн унших чадварт яаж нөлөөлж байгаа вэ? Энэ арга нь хүүхдүүдэд
үсэгнүүдийг ойлгомжгүй эрээн мяраан зүйл мэтээр харахыг нь болиулж харин үгийг
болон утгыг бүтээдэг чухал тэмдэг хэмээн танихад нь тусалдаг ажээ. Үсэг гэж юу
вэ, ямар учиртай дүрс болохыг мөн үг гэж юу болох, үг ямар учиртай болохыг
харуулснаар тэднийг уншиж, бичиж сурахад бэлтгэх дэм болж байгаа юм.
No comments:
Post a Comment