ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ
ЖИЛИЙН БАЯРЫН НЭГДСЭН ӨГЛӨӨЛӨГ
2013.12.27
Шинэ жилийн баярын өглөөлгийн тоглолтонд багш нар алиалагч, үлгэрийн гүнж, ханхүүд хувиран оролцсон нь хүүхдүүдэд хөгжилтэй, баяр хөөртэй байдлыг
бэлэглэсэн билээ.
Эрхлэгч Т. Цэндхүү хүүхэд багачууд
эцэг эхэд шинэ жилийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ёслол төгөлдөр эхлүүллээ.
Жижүүр Б. Жамъяаншарав “Өвлийн өвөө” болон тоглож чамгүй сайн жүжиглэх,
хүүхдийг хөгжөөх чадвартайгаа харуулсан юм.
ХӨЛӨГТ ТОГЛООМ ХИЙХ БҮТЭЭЛЧ АЖИЛ
2014.01.31
Бүлгүүдийн хөлөгт тоглоомыг баяжуулах бүтээлч ажлын аянд цэцэрлэгийн ажиллагсад хамрагдан нийт 11 төрлийн 138 ш хөлөгт тоглоомыг хийж бэлтгэн бүлгүүдэд хүлээлгэн өглөө. Энэ нь хүүхдийн хөгжилд оруулж байгаа багагүй хувь нэмэр бөгөөд ажиллагсад нийт 292300 төгрөгийг хувиасаа гарган зарцуулсан байна.
СЭДЭВТ ТОГЛООМ ХИЙХ БҮТЭЭЛЧ АЖИЛ
2014.03.21
Бүтээлч ажлын хүрээнд цэцэрлэгийн нийт багш ажиллагсад, эцэг эхчүүд хамтран
ажиллаж 66 нэр төрлийн 2.415.200 төгрөгийн сэдэвт тоглоом наадам, хөгжмийн
зэмсгээр бүлгүүдийн тоглоомын сан, хөгжмийн кабинетийн хөгжмийн зэмсгийг
баяжууллаа.
Ажиллагсад хийсэн тоглоомоо бүлгийн багш нарт хүлээлгэн өгч байгаа нь.
Хүүхдүүд шинэ сэдэвт тоглоомоороо тоглож байгаа нь
No comments:
Post a Comment